105

9 1 0
                                    

Өнөөдөр бараг л миний мөрөөдөл биелсэн.
Үнэндээ ердөө чамд ангийн хаалга онгойлгож өгсөн төдий.

Хаалганы бариулыг доош нь дараад нээх үедээ цаана нь зогсох чамайг хараад 4 секунд гацсан.
Яахав чи над луу эгцэлж хараагүй ч гэлээ.

Зүгээр л тэр мөч миний мөрөөдөл байсан.
Арай өөр нөхцөл байдал, гэхдээ яаг л тэр мөч.

Төсөөлдөг байлаа.
Яг хамтдаа тоглоомоор ярьдаг байсан шигээ.
Би чамаас түрүүлээд ажлаасаа ирчихсэн хоолоо хийнгээ чамтай утсаар яриад л.
Хоолныхоо зургийг явуулж, юу нэмэхээ асуугаад л.
Чи болсон хойно ногоо л гэхийг мэддэг ч заавал хэлүүлэх гэж асууна шүү дээ.

Гэрээр нэг хоолны зөөлөн үнэр түгэх нь хэчнээн дулаахан.
Тогооноос уур гарч, хоолоо хутгахтай зэрэгцэн хаалга дуугарч, гүйж очин нээх үедээ чамд зүүгдэж, эрхлээд л.
Ялгаатай нь хаалга нээгдэх үед чи гэрэлтсэн нүдээрээ над луу эгц ширтэж инээмсэглээд л.

Бурхан минь, шүтлэггүй ч гэлээ энэ үгийг хэлчихье.
Үнэхээр чи л биш бол би яаж өөр нэгэнтэй энэ бүхнийг хийнэ гэж.
Чи биш байхад, би яаж бүтэн амьсгаа аваад инээх юм.

Намайг гэсэн нэгэнд хүйтэн хандах үедээ чамд бол ийм үйлэд гаргана гэж төсөөлөх ч үгүй байсан даа гэж бодоод санаа алддаг.

Санаа алдаж байгаа ч үнэндээ хэдийн итгэл найдвараа алдчихсан надад амьсгалаа ч харамлах хүсэл алга.

Бусад нь миний төлөө тэнэг үйлдэл хийсэн ч би зөвхөн сольж өмссөн цамц чинь хэр их зохиж байгаад л анхаарлаа хандуулдаг.
Тэнэг юм, өөрийгөө ч хайрлаагүй тийм л хайраар чамайг хайрласан.
Өөрийгөө хайрладаггүй байлаа гээд тийм их хэмжээний хайр чамд байхгүй байсан гэсэн үг биш байсан.
Урсдаг хүндээ урсдаг юм билээ, энэ хайр чинь.

20230404
From silly girl
To my true love.

Wish we will coordinate soon.
Full of loving episode ever I have written.
Wanna cry for some reasons that you did not love me back.

3. False wordsWhere stories live. Discover now